Der Verein
ГЭР "Хамтдаа хөгжлийг хэрэгжүүлэх" ТББ нь ХБНГУ, Монгол улсын иргэд, холбоод, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хувь хүн, соёл, урлаг, шинжлэх ухаан, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг сурталчлах, хөгжүүлэх, гүнзгийрүүлэх зорилготой юм.
Тус нийгэмлэг нь үйл ажиллагаагаа явуулснаар соёлын олон талт байдал, нийтлэг түүхийг ойлгох, улмаар ард түмний хоорондын ойлголцолд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Тухайн ТББ байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Улс хоорондын соёл, боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулах, хэрэгжүүлэх,
- Монголын соёлыг дэмжих, соёлын арга хэмжээнүүдийг хэвшүүлэхэд чиглэгдсэн мөн хувь хүн, байгууллагуудын холбоо харилцааг үүсгэх боломжуудыг бий болгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, хэрэгжүүлэх,
- Xөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийг сурталчлах, хэрэгжүүлэх,
- Байгаль хамгаалалт, тогтвортой хөгжил, нийгэм соёл, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт судалгааны болон хөгжлийн төслүүдийг дэмжих, хэрэгжүүлэх,
- Cолилцоо, суралцах, соёлын аялал зохион байгуулах, хэрэгжүүлэх,
- Харилцан солилцооны хүрээнд тухайн улсад айлчилж зочилж буй хүмүүсийг дэмжихэд чиглэсэн сүлжээ үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь хэвшүүлэх.
Дүрэм
ГЭР Төрийн бус байгууллагын дүрмийг эндээс үзэх боломжтой.
Холбоо барих
Gemeinsam Entwicklung Realisieren e.V. (GER e.V.)
Шуудан: Gottfried-Keller-Straße 82, 01157 Dresden
Утас: +49 351 33456269
E-Mail: info@ger-ev.de
Spendenkonto des GER e.V.
IBAN: DE51 8509 0000 3968 1210 05
BIC: GENODEF 1 DRS
Volksbank Dresden-Bautzen eG
Steuernummer: 203/140/20848